• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон улсын нэгдсэн холбооны довтолгоогоор 100-гаад хүнийг устгав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-14 10:26:24

Синьхуа агентлагийн мэдээ: 13-нд Сирийн армийн мэдээлснээр, АНУ-ын удирдаж буй Олон улсын нэгдсэн холбоо 12-нд Исламын улс болон Сирийн химийн зэвсгийн агуулахыг бөмбөгдөж, 100-гаад хүний амийг хороосон байна.

Сирийн армийн тодорхойлсноор, орон нутгийн цагаар 12-ны 17:30-аас 17:50-ын хооронд, Олон улсын нэгдсэн холбоо Исламын улс болон Сирийн зүүн бүс нутаг дахь Дейр-эз-Зорын химийн зэвсэг хадгалж байгаа агуулахыг бөмбөгдөж, түүнээс гарсан хорт утаа буюу хорт бодис маш олон энгийн хүний амийг хороосон гэжээ.

Харин олон улсын нэгдсэн холбооны төлөөлөгч хэлэхдээ: Олон улсын нэгдсэн холбоо Сирийн химийн зэвсгийн агуулахыг бөмбөгдөөгүй хэмээн мэдэгдэж, Сирийн армийн шүүмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй юм.
                                                                    

                                                                                                                                                                                                                                                                                        /Сандаг орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе