• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Ши Жиньпин засаглалын тухай өгүүлсэн нь" ном Пакистанчуудын талархлыг хүлээж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-15 15:45:15

"Ши Жиньпин засаглалын тухай өгүүлсэн нь" хэмээх номыг урду хэлээр орчуулан, хэвлүүлж 14-нд Пакистаны нийслэл Исламабадад нээлтийн ёслол хийсэн байна. Пакистаны ерөнхий сайд Наваз Шариф, ХКН-ын төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга, Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны дарга Жян Жяньгүө зэрэг албаны хүмүүс номын баярт оролцжээ. Тус арга хэмжээнд оролцсон Пакистаны улс төр, соёл, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид Ши Жиньпин даргыг өндрөөр үнэлж, түүний үзэл баримтлал Пакистанд чухал зөвлөгөө болох ач холбогдолтой хэмээн үнэлжээ.

Пакистаны Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн сайд хатагтай Марриюма Уранзев хэлэхдээ: Энэ номд улсын стратеги, эргэн тойрны орон хоорондын хамтын ажиллагааг, хамтран ажиллах замаар төрийн засаглалыг хэрхэн сайжруулах тухай өгүүлжээ. Урду хэлээр орчуулсан учраас олон шатны захиргаа суралцаж зөвлөгөө болгох боломжтой боллоо. Энэ бол төрийн засаглалын тухай маш үнэ цэнэтэй ном юм гэжээ.

Пакистаны Гвадар боомтын ажил хариуцсан дарга Достайн Хан хэлэхдээ: Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилыг байгуулагч бидний хувьд Гвадар боомтыг байгуулах, авто зам тавих зэрэг төсөлтэй холбогдуулж бид энэ номыг унших шаардлагатай. Тэгж байж бид өөрийн хийж байгаа зүйл, хүсэл мөрөөдөл маань юу гэдгээ тодорхой ойлгох болно гэжээ.

Пакистаны Улаан хавирган сар нийгэмлэгийн дарга Саед Илахи Ши Жиньпин дарга улс орныхоо хөгжилд чухал дүр төрх болж байна гэж үнэлээд, Хятад улс бол дэлхийд цорын ганц үймээн тарихгүй, энхээр бүтээн байгуулах, дэд бүтцээр холбогдох үзэл баримтлалаар хөгжсөн хүчирхэг улс юм. Хятадын үзэл баримтлалыг ирээдүйд дэлхий дахин хүлээн авна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе