• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тэсрэх бөмбөг ашигласан нь гадны хэрэгтэй холбоогүй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-15 16:10:54

14-нд Афганистанд суугаа Америкийн цэргийн командлагч Жонн Уилиам Николсон.Жр: Афганистанд суугаа Америкийн цэрэг том оврын агаарын тэсрэх бөмбөг ашигласан нь гадны хэрэгтэй холбоогүй гэжээ.

Тэрээр мөн өдрийн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Өнгөрсөн жил бид Афганистаны армитай хамт "Исламын улс"-ын нуугдаж буй газарт хатуу дарамт үзүүлж, үйл ажиллагааны хүрээг нь бараг гуравны хоёр хувиар багасгасан. Эдгээр үйл ажиллагаа явагдсаар байгаа, энэ долоо хоногт эхэлсэн юм биш гэжээ.

Тэрээр, 3-р сарын эхээр бид Нанагархар мужийн өмнөд хэсэгт "Исламын улс"-д бут ниргэх нэгдсэн ажиллагаа явуулсан байна. Энэ удаа ийм зэвсэг ашигласны учир нь гэвэл технологийн хувьд зорилтоо биелүүлэх тохиромжтой сонголт байлаа. Гадны үйл явдалтай ямар ч холбоогүй гэжээ.

Дайсан этгээд нууц буурь, нүхэн зам, тэсрэх бөмбөгтэй бүс байгуулсан учраас технологийн хувьд ийм зэвсгийг ашиглан эдгээр саадыг арилган, үргэлжлэн үйл ажиллагаа явуулах боломжийг нээсэн гэж Николсон онцолжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе