• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америк Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа нь хоёр орон, дэлхий дахинд ашигтай юм

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-15 17:49:14

14-нд АНУ-ын Сангийн сайд асан Жакоб Ж.Лев: Америк, Хятадын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа нь хоёр орны эдийн засгийн өсөлтөд ашигтай төдийгүй дэлхий дахинд үр өгөөжөө өгөх юм гэжээ.

Тэрээр мөн өдөр Колумбын их сургуулийн Хятадын ирээдүйн тухай 6-р чуулга уулзалтад оролцохдоо: Америк Хятад хоёр орон худалдаа эдийн засгийн талаар хамтран ажиллаж, хамт амжилтад хүрэх боломж маш өргөн. Тухайлбал, Америк улс Хятадад хөрөнгө оруулбал Хятад улсын санхүү, даатгал зэрэг үйлчилгээний салбарын хөгжлийн түвшинг дээшлүүлэх бөгөөд Хятад улс Америкт хөрөнгө оруулбал Америкт ажлын байр гаргах болно гэжээ.

Тэрээр: Хятад улсын эдийн засгийн өсөлт өдгөө шинэ хэвийн байдлын нөхцөлд тогтвортой байгаа. Хятад улс олон талын өөрчлөлтөө гүнзгийрүүлбэл дунд урт хугацаанд улам тогтвортой, эрүүлээр хөгжинө. Хятад улс өдгөө хэрэглээнд түшиглэн эдийн засгаа хөгжүүлэх замаар замнаж байгаа нь зөв сонголт юм. Хятад улс болон дэлхийн эдийн засаг хөгжлийн хэлбэрээ өөрчлөх явцад үр шимийг нь хүртэх болно гэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе