• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирийн асуудлаар зөвшилцөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-15 15:01:39

ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров, Ираны ГХЯ-ны сайд Мохаммад Жавад Зариф, Сирийн ГХЯ-ны сайд Валид Муаллем нар 14-нд Москвад хэлэлцээ хийж, Америк Сирид цэрэг дайны цохилт өгч байгаа, химийн зэвсгийн шалгалт, Сирийн энхийн хэлэлцээ, терроризмын эсрэг нэгдсэн үйл ажиллагаа зэрэг асуудлаар зөвшилцжээ.          

Хэлэлцээний дараа хийлгэсэн хэвлэлийн бага хуралд Сергей Лавров: "Америк энэ сарын 7-нд Сирийн агаарын цэргийн бааз руу довтолсон явдал бол тэр чигээрээ түрэмгийлэл бөгөөд олон улсын хууль, "НҮБ-ын дүрэм"-ийг ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн гурван тал санал нэгтэй үзлээ. Мөн Сирийн бүрэн эрхийг хүндэтгэж, байдлыг хурцатгах арга хэмжээг дахин авахгүй байхыг Америк болон түүний холбоотнуудаас шаардаж байна. Мөн Химийн зэвсгийг хориглох байгууллагын удирдлага дор тусгай шалгалтын хэсэг байгуулж, энэ сарын 4-нд Сирид үүссэн химийн зэвсгийн дайралтын хэргийг тууштай, шударгаар шалгахыг санал болгож байна. Сирийн мөргөлдөөнийг улс төрийн аргаар зохицуулж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2254 тоот шийдвэрийг нухацтай хэрэгжүүлсний үндсэн дээр Сирийн засгийн газар болон сөрөг хүчнүүдийн төлөөлөл хооронд хүлээцтэй байр суурь бүхий яриа хэлцэл хийхийг гурван тал санаачилж байна" гэжээ.         

Төлөвлөгөөний дагуу, Орос, Иран, Турк гурван орон нь 4-р сарын эцсээр Ираны нийслэл Тегеранд Сирийн асуудлаарх мэргэжилтнүүдийн түвшний зөвшилцөл хийнэ. Мөн Сирийн асуудлаарх  Астанагийн шинэ ээлжийн хэлэлцээ 5-р сарын эхээр болох юм.

       \Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе