• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Иран зэвсгийн хүчээ эрчимжүүлэх талаар хэн нэгнээс зөвшөөрөл авах шаардлагагүй

CRI       (GMT+08:00) 2017-04-16 16:06:21

4-р сарын 15-нд Ираны ерөнхийлөгч Хассан Рохани Тегеранд батлан хамгаалалтын ололт амжилтын үзэсгэлэнд оролцохдоо, Иран бол дайсны довтлогоонд өртсөн хохирогч орон. Иран зэвсгийн хүчээ эрчимжүүлэх, пуужин, байлдааны нисэх онгоц судлан бүтээх талаар хэн нэгнээс зөвшөөрөл авах шаардлагагүй хэмээн тэмдэглэсэн гэж Ираны мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Хассан Рохани, Иран зэвсэгт хүчнийхээ эсэргүүцэн хамгаалах чадварыг эрчимжүүлэх нь улс орноо хамгаалахын төлөө юм. Иран хэзээ ч бусад улс орныг халдан дайрахгүй, түрэмгийлэхгүй. Гэхдээ Иран хэзээ ямагт сэрэмжтэй байх хэрэгтэй. Учир нь Исламын хувьсгал ялалт олсноос хойш Иран улс төр, эдийн засаг болон цэргийн олон удаагийн түрэмгийлэлд өртсөн. Иран өөрийн орныхоо батлан хамгаалалтын төлөвлөгөө зорилтыг биелүүлэх хэрэгтэй. Ираны эрдэмтэн мэргэжилтнүүд байлдааны нисэх онгоц, нисдэг тэрэг, танк болон хуягт машин судлан бүтээж байгаа нь Ираны ард түмний омогшил юм гэжээ.

Тэрээр мөн хэлэхдээ, бүс нутгийн стратегийн тэнцвэртэй байдлыг хангах, Ираны батлан хамгаалахын чадварыг хадгалах, түүнчлэн дэлхий нийтэд хандан шударга, эрх чөлөөний дохиог уламжлах нь Ираны хийх ёстой ажил юм. Бүс нутгийн зарим улс орон, дэлхийн том орон болон АНУ-ын Ойрхи Дорнодын бүс нутагт дэгдээсэн түрэмгийлэл бол Ойрхи Дорнодын бүс нутгийн аюултай байдал, зөрчил мөргөлдөөний гол үндэс гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе