• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Туркийн олон нийтийн санал хураалт эхлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-16 15:42:31

Орон нутгийн цагаар 16-ны 7 цагт Туркийн үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаарх дотоодын санал хураалт албан ёсоор эхлэв. Нийтийн санал хураалтын үр дүнд Турк одоогийн парламентын тогтолцоогоо ерөнхийлөгчийн тогтолцоо болгон өөрчлөх эсэх тухай шийдэж, ингэснээр ерөнхийлөгчдөд засаг захиргааны улам их бодит эрх олгож, ерөнхий сайдын үүрэг тушаалыг устгах учир олны анхаарлыг татаж байна.

Туркийн сонгуулийн дээд комиссын нийтэлсэн тоо баримтын дагуу, Турк улс даяар санал хураалтын 160 мянга гаруй цэг ажиллуулж, дотоодын сонгогчид бараг 553 сая байж, хилийн чанадад байгаа сонгогчид бараг 2 сая 900 мянга байгаа ажээ. 3-р сарын 27-ноос 4-р сарын 9 хүртэлх хилийн чанадын санал хураалтын шатанд, 57 орныг хамарсан санал хураалтын цэгүүдээр нийтдээ 1 сая 320 мянга шахуу санал цуглуулж, одоогоор цуглуулсан бүх саналаа нийслэл Анкарад хүргээд байгаа ба бүртгэхийг хүлээж байгаа ажээ.

Энэ удаагийн олон нийтийн санал хураалт 16-ны 17 цагт өндөрлөж, санал хураалтын албан ёсны дүнг долоо хоногийн дараа мэдэгдэх юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе