• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төрийн эргэлт гаргах гэсэн бүтэлгүй оролдлого америк хүнтэй холбоотой гэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-16 15:43:47

15-нд Туркийн хэвлэлд мэдээлснээр, өнгөрсөн оны Туркийн эрх баригчид цэргийн эргэлт гаргах гээд бүтэлгүйтсэн явдлыг шалгасны эцэст, АНУ-ын ТТГ-ын дарга асан Жон Бреннан зэрэг хэд хэдэн америк хүнтэй холбоотой ажээ.

Туркийн Анатолийн Мэдээ агентлагийн мэдээлснээр, Туркийн хуульчийн дэвшүүлсэн эрүүгийн хэргийн заалдлагын хариу болгож, Стамбулын Ерөнхий прокурорын газраас төрийн эргэлт гаргахаар оролдсон 17 гол зохион байгуулагч, АНУ-д оршин суугаа Туркийн шашны зүтгэлтэн Фетуллах Гулены удирдсан "Гулены хөдөлгөөн"-тэй холбоотой хүмүүсийг шалгахаар шийдвэрлэлээ. Үүнд Жон Бреннан, Нью-Йоркийн сенатор Чарльз Шумер, Вашингтоны зөвлөхүүдийн байгууллага "Вудро Вильсоны олон улсын эрдэмтдийн төв"-ийн Ойрхи Дорнодын төсөл хариуцсан дарга Хенри Бакки нар багтаж байна.

Эх сурвалжид тэмдэглэснээр, дээр дурдсан 17 хүнийг Туркийн засгийн газар болон Үндсэн хуулийг бусниулахаар оролдсон хэмээн заалдаж, тэдний хэлсэн үг болон олон нийтийн харилцааны хэрэгслээр ярьсан яриаг бүгд шалгалтын хүрээнд хамруулав. Хилийн чанад дахь сэжигтний хувьд, Стамбулын Ерөнхий прокурорын газраас Интерполд өргөдөл гаргаж, улаан зэрэглэлийн баривчлах зөвшөөрөл олгохыг хүсэж магадгүй юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе