• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон улсын банкны системд халдсаныг илрүүлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-16 16:20:21

14-нд Хакерын байгууллага "Сүүдрийн зуучлагч" твиттер зэрэг олон нийтийн харилцааны хэрэгслээр мэдэгдэхдээ, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Олон улсын банкны системд халдаж өнгөрсөн ба Ойрхи Дорнод болон Латин Америкийн банк хоорондын санхүүгийн гүйлгээг хянасан гэв.

"Сүүдрийн зуучлагч"-аас нийтэлсэн баримтын дагуу, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг компьютерийн кодыг ашигласнаар SWIFT буюу Дэлхий дахины банк хоорондын санхүүгийн мэдээ холбооны нийгэмлэгийн серверт халдаж мэдээллийг нь хянасан байна.

Эх сурвалжид тэмдэглэснээр, бүх дэлхийн банкны өдөр тутмын хэдэн триллион ам.долларын санхүүгийн гүйлгээ бүгд SWIFT-ийн банкны тооцооны системийг ашигладаг байна. Одоогоор бүх дэлхийн 200 гаруй улс орон болон бүс нутгийн 10 мянга гаруй банк болон үнэт цаасны байгууллага энэхүү системийг хэрэглэж байгаа ажээ.

Энэ удаагийн хэрэгтэй холбогдуулан SWIFT мэдэгдэхдээ, тус нийгэмлэг аюулгүйн шинэтгэлийг тогтмол нийтэлж, нэгэнт мэдсэн заналхийлэлийг хэрхэн зохицуулах талаар хэрэглэгчдэд сануулдаг. Зөвшөөрөл олгоогүй нөхцөлд, SWIFT-ийн интернэтийн гол системийг ашигласан тухай одоогоор гэрчилж чадаагүй гэжээ.

"Сүүдрийн зуучлагч"-ийн илрүүлсэн энэ удаагийн хэргийн талаар АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг байр сууриа хараахан илэрхийлээгүй байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе