• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирийн умарт нутагт болсон халдлагын хэргийг зэмлэн буруушаав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-16 15:51:10
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 15-нд хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл гаргаж, хэдэн мянган дүрвэгч иргэд Сирийн Алеппо хотод халдлагад өртсөн хэргийг зэмлэн буруушаагаад, халдлага үйлдэгчдийг хуулийн дагуу хатуу шийтгэхийг онцолсон байна.
  
Мэдэгдэлд, НҮБ эндсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж байгаа бөгөөд бэртэж шархадсан хүмүүст түргэн эдгэрэхийг хүссэн байна. Нүүлгэн шилжүүлэх ажиллагаа нь тохиролцсон хэлэлцээрийн дагуу хийгдэж байгаа ажил юм. Дүрвэгсэдийн аюулгүй байдлыг баталгаажуулахыг НҮБ холбогдох талуудад уриалжээ.
  
Сирийн албаны хүн 15-нд хэлэхдээ, Шиитийн бүлгийн хэдэн мянган дүрвэгсэдийг тээсэн машины цуваа мөн өдөр Сирийн умарт нутгийн Алеппо хот болон баруун нутагт амиа золиослогчийн халдлагад өртөж, наанадаж 70 хүн амь насаа алдаж, 128 хүн шархадсан гэжээ.
  
Сирийн засгийн газар болон засгийн газрын эсрэг зэвсэгт хүчний үүнээс өмнө тохиролцсон хэлэлцээрийн дагуу, засгийн газрын эсрэг зэвсэгт хүчний 2300 гаруй хүмүүс 14-нд Сирийн нийслэл Дамаскийн баруун хойд нутгийн Забадани, Мадая сууринаас гарч, засгийн газрын эсрэг зэвсэгт хүчний хяналтад байгаа Идлиб тосгоныг зорьсон юм. Үүний зэрэгцээ Идлиб тосгонд засгийн газрын эсрэг зэвсэгт хүчинд бүслэгдээд байгаа Шийтийн бүлгийн 5000 гаруй хүн жижиг суурин Кафрайя болон Аль-Фуахаас гарч засгийн газрын хяналтад байгаа Алеппо хотыг зорьсон байна.\Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе