• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын тусламжаар Улаанбаатарт 7 сургууль, 1 цэцэрлэг байгуулна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-16 16:03:45

4-р сарын 14-ний өдөр Монгол улсад БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар сургууль цэцэрлэг байгуулах төслийн хэрэгжилтийн гэрээнд албан ёсоор гарын үсэг зурлаа. БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яаманд болсон энэхүү гарын үсэг зурах арга хэмжээнд Хятадын талаас БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Зөвлөх Сүнь Вэйрэнь, Зөвлөх Ли Вэй, Монголын талаас БСШУС-ын сайд Ж.Батсуурь, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар оролцож, Зөвлөх Сүнь Вэйрэнь, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэхүү гэрээ нь тус тусламжийн төслийн 1, 2-р шатны хэрэгжилтийн гэрээ бөгөөд энэ хэрэгжилтийн гэрээний хүрээнд Улаанбаатар хотод 7 сургууль, 1 цэцэрлэг барих юм.

Төслийг хэрэгжүүлэхийн төлөө гаргасан БСШУСЯ болон сайд Ж.Батсуурийн хүчин чармайлтад Элчин сайд Шин Хаймин талархал илэрхийлээд 1, 2-р шатны ажил амжилттай хэрэгжсэний дараа нэн олон тусламж бүхий төсөл цаашид хэрэгжих болно гэдгийг илэрхийлэв.

БСШУС-ын сайд Ж.Батсуурь Монгол улсын хүн амын тал хувь нь төвлөрсөн Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг зохицуулахад тусалж байгаа БНХАУ-ын Засгийн газар, БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яам болон Элчин сайдад Монгол улсын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн байна.

Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе