• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нэг талыг барьсан үйл ажиллагаа хэрэгжүүлэхгүй байхыг хүсэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-18 10:41:30

17-нд ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров хэлэхдээ, Сирид хэрэгжүүлсэн шигээ, АНУ БНАСАУ-д нэг талыг барьсан үйл ажиллагаа хэрэгжүүлэхгүй байхыг ОХУ хүсэж байна гэжээ.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс "БНАСАУ-д хэрэгжүүлж буй Ваншингтоны стратегийн тэсвэр барагдлаа" гэсэнтэй холбогдуулан Сергей Лавров хэлэхдээ, АНУ үүнээс өмнө БНАСАУ-д стратегийн тэсвэртэй байсан хэмээн ОХУ үзэхгүй байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, АНУ БНАСАУ-д маш хатуу хязгаарлалтын арга хэмжээ хэрэгжүүлээд байгаа. Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хангалттай хатуу хориг арга хэмжээ баталж, нэг бус удаа БНАСАУ-ыг хатуугаар зэмлэн буруушаасан юм гэжээ.

Сергей Лавров үзэхдээ, хэрэв АНУ БНАСАУ-д ганц талаасаа зэвсэгт заналхийлэл хийвэл, маш аюултай арга барил болох юм. БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн олон тогтоолыг зөрчиж, цөмийн зэвсэг судлан үйлдсэн болон пуужин туршин хөөргөсөн эрсдэлтэй үйл ажиллагааг ОХУ хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нь АНУ нэгэн адилаар олон улсын хуулийг зөрчиж, НҮБ-ын дүрмийг эвдэн зэвсэг хөдөлгөж болно гэсэн үг биш юм. Ойрхон АНУ Сирид нэг талын үйл ажиллагаа хэрэгжүүлсэн шигээ адил төстэй зүйл гаргахгүй байхыг ОХУ-ын тал хүсэж байна гэжээ.

17-нд, ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитри Песков хэвлэлд хандан хэлэхдээ, ОХУ-ын Хойд Солонгосын асуудлаарх байр суурь өөрчлөгдөшгүй ба үүнийг нийтээрээ бүгд мэдэж байгаа, даруй талууд тэвчээртэй байж, өдөөн хатгалга зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэхээс зайлсхийхийг ОХУ-ын талаас уриалж байна гэжээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ, олон улсын талуудын хүчин чармайлтыг үргэлжлэн зохицуулж, одоогийн хүрээнд Хойд Солонгосын асуудлыг зохицуулахыг ОХУ дэмжинэ гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе