• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Боломжтой бүхнийг авч үзэх болно гэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-18 10:52:06

БНСУ-д айлчилж байгаа АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс 17-нд тус орны цэргийн бус бүсээр айлчилж, Сөүлд БНСУ-ын ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэж буй Хван Кё-Ан ерөнхий сайд болон БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чун Сие Кюн нартай тус тус уулзав. Дараа нь Хван Кё-Антай хийлгэсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээр, Майк Пенс хэлэхдээ, "энх тайвны арга зам"-аар БНАСАУ цөмийн зэвсгээ орхиход туслахыг Америкийн тал хүсэж байгаагийн зэрэгцээ боломжтой бүхнийг авч үзэх болно гэжээ.

16-нд Майк Пенс БНСУ-д очиж, 17-нд тус орны цэргийн бус бүсээр айлчлах үеэр хэлэхдээ, Америкийн талаас БНАСАУ-д хэрэгжүүлсэн "стратегийн тэсвэр нэгэнт барагдлаа" гэжээ.

Майк Пенсийн хэлсэнтэй холбогдуулан 17-нд ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров хэлэхдээ, үүнээс өмнө АНУ БНАСАУ-д стратегийн тэсвэртэй байсан хэмээн ОХУ-ын тал үзэхгүй байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, АНУ БНАСАУ-д маш хатуу хязгаарлалтын арга хэмжээ хэрэгжүүлээд байгаа. Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хангалттай хатуу хориг арга хэмжээ баталж, нэг бус удаа БНАСАУ-ыг хатуугаар зэмлэн буруушаасан юм гэжээ.

Сергей Лавров үзэхдээ, хэрэв АНУ, БНАСАУ-д дангаараа зэвсэгт заналхийлэл учруулахад хүрвэл, энэ нь маш аюултай арга барил болох юм. БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн олон тогтоолыг зөрчиж, цөмийн зэвсэг судлан үйлдсэн болон пуужин туршин хөөргөсөн эрсдэлтэй үйл ажиллагааг ОХУ-ын тал хүлээн зөвшөөрөхгүй. Гэвч энэ нь АНУ-ын талын адилаар олон улсын хуулийг зөрчиж, НҮБ-ын дүрмийг эвдсэн арга хэлбэрээр дамжин зэвсэг хөдөлгөж болно гэсэн үг биш юм. Ойрхон АНУ Сирид дангаараа хэрэгжүүлсэн үйл ажиллагаа шигээ адил төстэй зүйл гаргахгүй байхыг ОХУ-ын тал хүсэж байна гэжээ.

17-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан хэлэхдээ, АНУ бол Солонгосын хойгийн асуудлаарх хамгийн чухал талуудын нэг юм. Энх тайвнаар Солонгосын хойгийн асуудлыг зохицуулах талаар АНУ идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг Хятадын тал сайшааж байна гэжээ. Лү Кан бас хэлэхдээ, яриа хэлцэл, зөвшилцлөөр дамжин энх тайван арга хэлбэрээр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохыг биелүүлж, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах нь уг асуудлыг зохицуулах цорын ганц гарц юм. Бас Хятадын засгийн газрын баримталсаар ирсэн байр суурь болох юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе