• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс "Валютын ханшийг зориуд удирдаагүй"

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-18 16:42:20

АНУ-ын ерөнхийлөгч Трамп албан тушаалаа авснаас хойш Хятад улс валютын ханшийг зориуд удирдаагүй гэж Америкийн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер 17-нд дахин нотолсон байна.

Тэрээр мөн өдөр Цагаан орны хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, Америкийн Сангийн яам өнгөрсөн долоо хоногт Хятад улсыг "валютын ханшийг зориуд удирдсан орон"-ы жагсаалтад оруулахгүй, учир нь Трамп албан тушаалаа авснаас хойш Хятад улс валютын ханшийг зориуд удирдаагүй, энэ бол бодит хэрэг юм гэжээ.

Тэрээр: Трампын сүүлийн үед нийтэлсэн мэдээлэлд ч одоогоор Хятад улсыг "валютын ханшийг удирдсан орон"-ы жагсаалтад оруулах нь ухаалаг бус арга, учир нь энэ нь Америк, Хятад хоёр орны Солонгосын хойгийн асуудлаарх хамтын ажиллагаанд нөлөөлнө гэж хэлсэн гэжээ.
Америкийн Сангийн яам өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн гол гол түншүүдэд чиглүүлсэн "Олон улсын эдийн засаг, валютын бодлогын тухай тайлан"-д Хятад улс зэрэг худалдааны гол гол түншүүд нь валютын ханшийг зориуд удирдсанаар голч бус худалдааны ашиг олоогүй хэмээн үзсэн боловч Хятад, Япон, Герман, Өмнөд Солонгос зэрэг 6 эдийн засгийн цогцыг валютын ханшийг удирдсан орон"-ы жагсаалтад оруулна гэж мэдэгдсэн юм.

\Ренчинсоо \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе