Пак Гын Хэд 18 төрлийн ял тулгаад байна

CRI       (GMT+08:00) 2017-04-18 10:05:03

БНСУ-ын Прокурор 17-нд авлига авсан, компаниудад дарамт шахалт үзүүлсэн, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх мэт хэргээр Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон Пак Гын Хэд 18 төрлийн ял тулгаад байна. Пак Гын Хэ БНСУ-ын түүхэнд авлига авсан хэргээр шүүхэд шүүгдэж байгаа 3 дахь экс ерөнхийлөгч боллоо.

Пак Гын Хэ дотны найз Чой Сүн Силтэй хуйвалдан авлига авсан, үүнд Самсунг болон Лотте зэрэг том аж ахуйн нэгжээс 36 тэрбум 800 сая воны авлига авч, SK группээс 8 тэрбум 900 сая воны авлига авсан гэж прокурор буруутгасан байна. БНСУ-ын хэвлэлд бичсэнээр, прокурор Пак Гын Хэг нийт 59 тэрбум 200 сая воны авлига авсан гэж буруутгажээ.

Пак Гын Хэг дотны найз Чой Сүн Силтэй хуйвалдан аж ахуйн нэгжид шахалт өгч тэдний хамтдаа эрхэлж байгаа санхүүгийн группд хандивлуулсан, ерөнхийлөгчийн албан тушаалаа урвуулан ашиглаж Чой Сүн Силд худалдааны ашиг олгосон тэрчлэн Чой Сүн Силд засгийн газрын нууцыг задруулсан зэрэг ял оноох юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл