• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Ши Жиньпин засаглалын тухай өгүүлсэн нь" номын нээлт болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-18 10:58:46

Орон нутгийн цагаар 4-р сарын 17-нд турк хэлээр хэвлэгдсэн "Ши Жиньпин засаглалын тухай өгүүлсэн нь" номын нээлт Туркийн нийслэл Анкарад болов. Туркд айлчилж буй Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Яньдүн, Туркийн ерөнхий сайдын орлогч Мехмет Симсек нар нээлтийн ёслолд оролцож үг хэлэв.

Лю Яньдүн, "Ши Жиньпин засаглалын тухай өгүүлсэн нь" хэмээх ном нь Олон улсын хамтын нийгэмлэгийн Хятадыг ойлгох чухал толь, Хятадын асуудлын тухай хариултыг олох түлхүүр болж байна. Энэ номыг турк хэл дээр хэвлүүлснээр Туркийн иргэдэд эх хэлээрээ Хятадын удирдагчийн засаглал хэрэгжүүлэх үзэл баримтлал, Хятадын үндэстнүүдийн мөрөөдөл болон Хятадын хөгжил өөрчлөлтийн зорилтыг ойлгоход ашигтай төдийгүй Хятад Туркийн засаглал хэрэгжүүлэх салбар дахь харилцааг дэмжиж, хоёр ард түмний ойлголцлыг нэмэгдүүлэн, Хятад Туркийн стратегийн хамтын ажиллагааны харилцааг баталгаажуулахад чухал нөлөө үзүүлнэ гэв.

Мехмет Симсек, Хятадын хөгжил шинэчлэл асар их амжилтад хүрч, дэлхийн эдийн засаг улс төр дэх чухал нөлөө тасралтгүй эрчимжиж байна. "Ши Жиньпин засаглалын тухай өгүүлсэн нь" ном нь баялаг агуулгатай, Туркийн ард түмний Хятадын улс төр, хөгжлийн үзэл баримтлал болон замналыг ойлгох чухал цонх болж байна. Мөн Хятад улсын сүүлийн жилүүдэд олсон хөгжлийн ололт амжилтыг харуулав. Хятад улстай засаглал хэрэгжүүлэх туршлага солилцож, "нэг бүс нэг зам"-ын байгуулалтад идэвхтэй оролцоход Турк бэлэн байгаа бөгөөд энэ нь хоёр орны стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээнд шинэ боломж олгоно гэдэгт итгэж байна гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе