• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хурцадмал байдал зохиож улс төрийн нуугдмал зорилгодоо хүрэхээр оролдох явдлыг хориглон зогсоох хэрэгтэй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-19 17:54:58
Солонгосын хойгийн байдалтай холбогдуулан саяхан Японы талын хэлсэн үг, хийсэн үйл ажиллагаанд чиглүүлэн, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан 19-нд хэлэхдээ, хурцадмал байдал зохион зөрчлийг гааруулж, улс төрийн нуугдмал зорилгодоо хүрэхээр зарим хүний оролдох явдлыг хориглон зогсоох хэрэгтэй гэжээ.

Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Японы Засгийн газар саяхан ярилцлага хийж, Хойд Солонгосын хөөргөсөн пуужин Японы харьяа тэнгист унасан явдлыг "зэвсгээр дайрсан онц байдал" хэмээн үзэж, Өөрийгөө хамгаалах хүчинд тушаал өгөхөөр зэхэж байгаа аж. Японы Батлан хамгаалахын сайд Инада Томоми 18-нд хэлэхдээ, Солонгосын хойгт онц байдал гарсан тохиолдолд Өөрийгөө хамгаалах хүчнийг илгээж болно гэжээ. Үүнтэй холбогдуулан сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа, Лү Кан дээрх үгийг хэлсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе