• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Тянь Жоу-1"-ийг хөөргөх бэлтгэл ажил бүрэн хангагдсан

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-19 16:42:33
"Тянь Жоу-1" сансрын хөлгийг хөөргөх баг 18-нд хамгийн сүүлчийн бэлтгэл сургуулилтаа хийлээ. Туршилтын дүнд системүүдийн командал саадгүй, техник хэрэгсэл хэвийн ажиллаж, туршилтын байдал оновчтой сайн байсан байна.

Энэ удаагийн нэгдсэн туршилтын сургуулилтыг Вэнь Чаны сансрын хөлөг хөөргөх төв зохион байгуулж, хөөргөх даруулыг гаргавал хяналт хэмжилтийн холбооны системийн хамгийн бүрэн гүйцэт хөөргөлтөд хамгийн ойртсон сургуулилт боллоо.

Энэхүү нэгдсэн сургуулилт нь албан ёсоор хөөргөхөөс өмнөх туршилтыг хийсэн бөгөөд асуудлыг цаг даруйд нь илрүүлж шийдвэрлэх чухал арга зам болсон юм. Пуужин, сансрын хөлөг, хөөргөх талбай, хяналт хэмжилтийн систем бүгд хамрагдаж, бодит хөөргөлтийн шаардлагаар командал, гүйцэтгэл, уялдаа зохицлын байдлыг туршсан байна. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе