• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Канадын ерөнхий сайд нар утсаар ярилцлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-19 10:52:09

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 4-р сарын 18-ны орой Канадын ерөнхий сайд Жастин Трюдотой утсаар ярилцжээ.

Ли Кэчян хэлэхдээ, өнгөрсөн жилд Хятад, Канадын ерөнхий сайдын харилцан айлчлал амжилттай болж, ерөнхий сайд нарын оны ээлжит уулзалт анх удаа зохиогдож, хоёр орны харилцаа шинэ шатанд хөгжсөн байна. Өнөөдөр ч энэ бүхэн үр өгөөжөө үзүүлсээр л байна. Хятад, Канадын эдийн засаг, санхүүгийн стратегийн яриа хэлэлцээ удахгүй эхлэх бөгөөд хоёр орны чөлөө худалдааны бүсийг байгуулах санал зөвшилцлийн 2 дахь хурал ч удахгүй зохин байгуулагдах болно гэжээ.

Ли Кэчян хэлэхдээ, Хятадын тал Канадын талтай хамтаар хичээн чармайж, худалдаа эдийн засгийн харилцаа болон харилцан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, цаг уурын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллаж, шинэ эрчим хүч зэрэг шинэ хөгжиж буй салбарт хамтын ажиллагаа байгуулж, хамтын ажиллагааны шинэ хөгжлийг бий болгохыг хүсэж байна. Канадын тал Хятадын шинэ техникийн бүтээгдэхүүнд авч байгаа хязгаарлалтаа багасгахыг Хятадын тал хүсэж байна. Энэ нь хоёр орны худалдааны хөгжил болон ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд ашигтай юм гэжээ.

Жастин Трюдо хэлэхдээ, Хятадын талтай эе найртай хамтран ажиллахыг Канадын тал чухалчлан үздэг бөгөөд хоёр орны ерөнхий сайд нарын харилцан айлчлал идэхтэй ач холбогдол өгч байгаад баяртай байна. Хятад, Канадын эдийн засаг, санхүүгийн стратегийн яриа хэлэлцээ болон хоёр оны чөлөөт худалдааны бүсийг байгуулах санал зөвшилцөл удахгүй эхлэх гэж байгаа нь хоёр орны харилцаа зөв замаар хөгжиж буйн илрэл юм. Канадын тал Хятадын талтай хоёр талд худалдаа хөрөнгө оруулалтаа эрчимжүүлж, олон салбарт ажил хэрэгч хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, хөгжлийн өргөн боломж бүрдүүлэн, олон улсын хамтын нийгэмлэгээс дэлхийн чанартай сорилтыг даван туулах, энх тайван болон хөгжлийг эрчимжүүлэхэд илүү хүчин зүтгэл үзүүлэхийг хүсэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе