• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Солонгосын хойгийн асуудлыг хурцдуулах үг үйлдлийг Хятадын тал эрс эсэргүүцнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-19 17:56:51
ХОУР-гийн мэдээ: ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан 19-ний өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Солонгосын хойгийн өнөөгийн байдал эмзэг, будлиантай байгаа тул байдлыг хурцдуулах үг, үйлдлийг Хятадын тал эрс эсэргүүцэх болно гэжээ.

Сүүлийн өдрүүдэд БНАСАУ-аас НҮБ-д суугаа орлогч суурин төлөөлөгч хэлэхдээ, БНАСАУ дахиад цөмийн туршилт хийхээр бэлдэж, холбогдох төлөвлөгөөгөө гаргаж, ажлаа эхлүүлсэн байна гэжээ. БНАСАУ-ын ГХ-ны орлогч сайд хэлэхдээ, БНАСАУ долоо хоног, сар, жил болгон улам олон туршилтын пуужинг хөөргөх болно гэжээ. Үүнтэй холбогдуулан Лү Кан сэтгүүлчийн асуултад хариулахдаа, Хятадын тал энэ асуудалд сэтгэл тавьж анхааран үзэж байна. Солонгосын хойгийн цөмийн зэвсэггүй, энх тайван тогтвортой байх, яриа хэлэлцээгээр асуудлыг шийдвэрлэхийг Хятадын тал гуйвшгүй баримтлах болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе