• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хойд Солонгосыг "Терроризмыг дэмжигч орны" жагсаалтад дахин оруулах эсэхийг судалж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-20 15:57:42
Хойд Солонгосыг "Терроризмыг дэмжигч орны" жагсаалтад дахин оруулах эсэхийг АНУ-ын Засгийн газар судалж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон 19-нд тэмдэглэжээ.

Рекс Тиллерсон мөн өдөр Вашингтон хотноо сэтгүүлчдэд хандан хэлэхдээ: Хойд Солонгост олон хэлбэрээр дарамт үзүүлэн цөмийн зэвсэг хөгжүүлэх хөтөлбөрийг нь хориглон зогсоох аргуудын талаар Дональд Трампын Засгийн газар үнэлгээ хийж байна. Үүнд Хойд Солонгосыг "Терроризмыг дэмжигч орны" жагсаалтад дахин оруулах явдал багтаж байгаа аж.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим энэ сарын 3-нд дийлэнхийн саналаар хуулийн төсөл баталж, Хойд Солонгосыг "Терроризмыг дэмжигч орны" жагсаалтад дахин оруулах эсэхийг судлахыг Төрийн департаментдаа шаарджээ. Энэ хуулийн төслийг Сенат баталбал, эцсийн бүлэгт АНУ-ын ерөнхийлөгч түүнд гарын үсэг зурж, Төрийн департамент 90 хоногийн дотор уг асуудлаар шийдвэр гаргах болно.

АНУ-ын Төрийн департаментын албаны сайтын баримт мэдээлэлд тэмдэглэснээр, эдүгээ, Иран, Судан, Сири зэрэг 3 орныг АНУ "Терроризмыг дэмжигч орны" жагсаалтад оруулаад байна. Хойд Солонгосын цөмийн тоног төхөөрөмжийн шалгалт нотолгооны асуудлаар хоёр талын тохиролцсон хэлэлцээрийн дагуу, 2008 онд АНУ-ын Засгийн газар Хойд Солонгосыг "Терроризмыг дэмжигч орны" жагсаалтаас хасна хэмээн мэдэгдсэн юм. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе