• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

30 террорист этгээдийг хөнөөх тушаал өгчээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-20 09:57:40

Пакистаны армийн 19-ний мэдэгдэлд, Пакистаны хуурай замын цэргийн штабын дарга Камар Джавед Баджва 30 террорист этгээдийг хөнөөх тухай тушаалд гарын үсэг зурсан гэжээ.

Мэдэгдэлд, эдгээр террорист этгээд Пешаварын цэргийн сургууль руу дайрч, эгэл иргэд, зэвсэгт хүчний хууль хэрэгжүүлэх байгууллагын ажилтнуудыг барьцаалж хөнөөсөн бөгөөд Сват Валлеу дахь онгоцны буудалд халдлага хийсэн хэмээн тэмдэглэжээ.

2014 оны 12-р сарын 16-нд, цэрэг хувцас өмссөн бүлэг этгээд Пешаварын нэгэн цэргийн сургууль руу дайрч, 150 хүний аминд хүрсэн байна. Энэ хэргийг Пакистаны Талибанчууд үйлдсэн гэдгээ мэдэгджээ. Пешаварын хэргийн дараа, Пакистаны засгийн газар тусгай цэргийн шүүх байгуулах зэрэг терроризмын эсрэг арга хэмжээ авч, терроризмын эсрэг тэмцлээ эрчимжүүлсэн юм. Өнгөрсөн сард, Пакистаны парламент хуулийн төсөл баталж, тус цэрийн шүүхийн үйл ажиллагаа явуулах хугацааг хоёр жилээр сунгажээ.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе