• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ян Жиечи Сирийн асуудлаарх Хятадын байр суурийг тодорхойлов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-20 15:07:33

19-нд Бээжин хотноо Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жиечи Европын холбооны гадаад харилцаа, аюулгүйн бодлого хариуцсан дээд төлөөлөгч Могеринитай хамт Хятад, Европын стратегийн дээд зиндааны 7 дахь хэлэлцээг даргалжээ. Хэлэлцээний дараа тэд сэтгүүлчидтэй уулзах үед, Ян Жиечи Сирийн асуудлаарх Хятад улсын байр суурийг тодорхойлсон юм.

Ян Жиечи: Ямарваа химийн зэвсэг хэрэглэх хууль бус үйлдлийг Хятад улс эрс эсэргүүцнэ. Сирийн асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэх нь цорын ганц зөв арга зам мөн. Сирийн ард түмэн өөрийн асуудлаа өөрсдөө шийдвэрлэх зарчим ёсоор тэд өөрсдөө сонголт хийх ёстой гэж үзэж байна. Улс төрийн энхийн хэлэлцээг ахиулж, хүмүүнлэгийн тусламж, сэргээн босголт, орон нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хамгаалан, терроризмын эсрэг хамтын ажиллагааг эрчимжүүлж, Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэх ёстой гэж Хятад, Европ хоёр тал үзэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе