• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ачим Штайне хөгжлийн программын газрын даргаар томилогдов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-20 11:10:40
НҮБ-ын ерөнхий ассамблей 19-нд Ачим Штайне хөгжлийн программын газрын даргаар ажиллуулах тухай ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн томилолтыг батлав.

Ачим Штайне, Хелен Елизбет Кларкийг орлож, тус албан тушаалд 4 жилийн хугацаатай ажиллах юм.

Антонио Гутерриш 19-нд мэдэгдэл гаргаж, Кларкийн өнгөрсөн 8 жилд хөгжлийн программын газрыг удирдан ажилласанд талархал илэрхийлж, түүний хөгжил, байгаль орчныг хамгаалах, ардчилсан хөгжил, байгууллагын өөрчлөлтийн талаар оруулсан хувь нэмрийг үнэлсэн байна.

Ачим Штайне 1961 онд төрсөн, засгийн газрын болон засгийн газрын бус дэлхийн олон байгууллага, мөн олон улсын байгууллагад ажиллаж байжээ.

1965 онд албан ёстоор байгуулагдсан НҮБ-ын хөгжлийн программын газар бол НҮБ-ын хөгжлийн систем дэх олон талт, буцалтгүй тусламжийн хамгийн том байгууллага юм. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе