• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Милитаризмаас зааг шугамаа ялгахыг Японоос шаардав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-21 17:26:47

21-нд Бээжин хотноо, Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лү Кан хэвлэлийн бага хуралд: Түрэмгий дайн хийсэн түүхэн үнэнээ хүлээн зөвшөөрч, гүнээ гэмшин, милитаризмаас зааг шугамаа ялгахыг Японоос шаардаж байна хэмээн онцолжээ.

 
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Японы ерөнхий сайд Абе Шинзо өнөөдөр Ясукүни сүмд очиж, хаврын улирлын их тахилгад оролцсон бөгөөд ерөнхий сайдын туслах, дотоод хэгийн сайд, конгрессын 90 гаруй гишүүн хамт мөргөл үйлджээ. Лү Кан энэ талаар сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа: Ясукүни сүмд түрэмгий дайнд шууд хариуцлаа хүлээх ёстой дэлхийн 2-р дайны А зэрэглэлийн гэмт хэрэгтнийг тахидаг болохоор Японы улс төрийн зүтгэлтнүүдийн энэ буруу үйлдлийг бид эсэргүүцсээр ирсэн юм. Японы тал Хятад улстай тохиролцсон улс төрийн 4 баримт бичгийн үзэл санааг журамлан сахиж, хоёр орны тохиролцсон 4 зүйлт нийтлэг ойлголтыг бодитойд хэрэгжүүлэн, түрэмгийллийн түүхэндээ гэмшин, милитаризмээс зааг шугамаа ялгаж, бодит үйл ажиллагаагаараа Азийн хөршүүд болон олон улсын хамтын нийгэмлэгийн итгэлийг олох хэрэгтэй гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе