• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нисгэгчтэй сансар судлалын төслийн хоёр дахь шатны үүргийг биелүүлж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-21 14:39:00

20-нд Тяньжөү-1 бараа тээврийн сансрын хөлгийг Хятадын Вэньчан сансрын хөөргөх төвөөс хөөргөлөө.

Тяньгүн-2 сансрын станцын лаборатори ажиллах хугацаан дахь хамгийн сүүлчийн "зочин"бол энэ Тяньжөү-1 юм. Тяньжөү-1 Тяньгүн-2 сансрын станцын лабораторитой залгалдсаны дараа тойрог замд шатахуун өгөх, сансар дахь шинжлэх ухаан техник технологийн туршилт хийж, Хятад улсын нисгэгчтэй сансар судлалын төслийг гурван алхмаар биелүүлэхийн хоёр дахь алхмыг хийнэ.

Хоёр дахь алхам бол сансрын станцын лаборатори ажиллуулах шат юм. Одоогийн байдлаар залгах технологийг эзэмшиж, сансрын нисгэгч сансарт ажиллах үйл явцыг амжилттай баталгаажуулсан байна. Энэ шатны гол үүрэг бол Тяньгүн-1 сансрын аппаратыг Шэньжөү-8, Шэньжөү-9, Шэньжөү-10 сансрын хөлөгтэй залгаж, холбогдон нисэх үүргээ биелүүлэх, Тяньгүн-2 сансрын станцын лаборатори, Шэньжөү-11 сансрын хөлгийн нислэгийн үүргийг биелүүлэх явдал юм. Дараа нь Тяньжөү-1 бараа тээврийн сансрын хөлөг, Тяньгүн-2-ыг залгаж, тойрог замд шатахуун нэмэх технологийг туршин, бараа тээвэрлэж, нөхөх үүргийг биелүүлнэ.

Гурав дахь алхам нь сансрын станцыг байгуулах шат юм. Хятад улс байнга нисгэгч ажиллах сансрын станц байгуулах гэж байгаа юм. Үүнээс нисгэгч болон сансрын станц бол хамгийн үндсэн, хамгийн чухал хүчин зүйл юм. Сансрын станцыг ажиллуулах, сансрын нисгэгч ажиллаж, амьдрах учраас сансрын станц ажиллуулах шатахуун, сансрын нисгэгчийн ажил амьдралын шаардлагатай зүйлс дутагдаж болшгүй юм. Иймээс зөөврийн тусгай багаж хэрэгсэл ачаа тээврийн ажлыг хариуцаж, сансрын станцад "шатахуун" сэлбэх шаардлагатай. Энэ чухал үүргийг бараа тээврийн нисэх хөлөг биелүүлж байгаа юм.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе