• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америкийн сангийн сайд: Татварын өөрчлөлтийн тухай удахгүй мэдэгдэнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-21 16:35:47

20-нд Америкийн Сангийн сайд Стевен Мнучин: Цагаан ордон татварын өөрчлөлтийн төлөвлөгөөг "удахгүй" мэдэгдэх гэж байгаа, тус төлөвлөгөө энэ онд конгрессын зөвшөөрлийг авахыг хүсэж байна гэжээ.

Тэрээр мөн өдөр Олон улсын банк санхүүгийн нийгэмлэгийн зохион байгуулсан симпозиумд оролцохдоо: Сангийн сайдын албан тушаал авснаас хойш би долоо хоног бүр Америкийн конгрессын сенат, төлөөлөгчдийн танхимын татварын судлаачидтай уулзаж байна. Цагаан ордон конгрессын Бүгд найрамдах намынхантай хувь хүний татварын системийг хялбарчлах, аж ахуйн нэгжийн татварын системийг улам өрсөлдөх чадалтай болгох зэрэг татварын өөрчлөлтийн агуулгаар нийтлэг ойлголтод хүрч, энэ төлөвлөгөөг удахгүй мэдэгдэх гэж байна гэжээ.

"Барак Обамагийн эм эмчилгээний өөрчлөлт"-ийг цуцлах тухай хууль гаргасан эсэх нь хамаагүй Дональд Трампын засгийн газар татварын өөрчлөлт хийхийн төлөө зүтгэнэ гэж Стевен Мнучин онцлов. Тэрээр Их Британы "Финаньшиал таймс"-д ярилцлага өгөх үедээ: "Барак Обамагийн эм эмчилгээний өөрчлөлт"-ийг цуцлах санал ноцтой саадтай тулгарсан учраас энэ оны 8-р сард Америкийн конгресс татварын өөрчлөлтийн тухай төсөл батлан, ерөнхийлөгчид өргөн барих зорилго бодит байдалд нийцэхгүй боллоо, хойшлогдох магадгүй гэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе