• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тяньжөү-1 сансрын ачааны хөлгийг амжилттай хөөргөлөө

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-21 17:12:59

20-ны 19 цаг 41 минутад Хятад улс сансрын ачаа тээврийн анхны хөлгөө амжилттай хөөргөлөө. Хятадын өнөөгийн хамгийн том сансрын хөлгийн хувьд Тяньжөү-1-ийн техникийн хүчин чадлыг турших юм.

Бээжингийн цагаар 4-р сарын 20-ны 19 цаг 41 минутад Тяньжөү-1 ачаа тээврийн сансрын хөлгийг тээсэн Чанжэнь-7 алсын удирдлагатай пуужин газар доргитол нүргэлэн хөөрлөө.

20 минутын дараа Тяньжөү-1-ийг хөөргөх төвийн командлагч Жан Шюй-Юй, Тяньжөү-1 ачаа тээврийн сансрын хөлгийг амжилттай хөөргөснийг зарлалаа.

"Бээжингийн сансрын нислэгийг хянах төвийн мэдээлснээр, Чанжэнь-7 зөөгч пуужингийн нислэг хэвийн, Тяньжөү-1 ачаа тээврийн сансрын хөлөг тойрог замд оновчтой оржээ. Хятадын ачаа тээврийн сансрын анхны хөлөг ачааны бүхээг, хөдөлгөх бүхээг хоёр хэсгээс бүрдэх ба хөөрөх үеийн хүндийн жин нь 13 тонн, 6.5 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Тяньжөү-1 ачааны сансрын хөлгийн зураг төслийн дэд ерөнхий инженер Шюй Шяопин хэлэхдээ: Энэ удаагийн хөөргөлт бол нисгэгчтэй сансрын хөлгийн гурван шаттай хэрэгжих төлөвлөгөөний гол хэсэг, маш чухал ач холбогдолтой" гэжээ.

"Ачаа тээврийн сансрын хөлөг бол Хятадын өнөөгийн хамгийн том нисэх аппарат юм. Сансрын нисгэгч системийн бүхээгийн гадна ажиллах туршилт хийж, ирээдүйн сансрын станцын том хэмжээний хэрэглээнд суурь тавьж өгнө."

Сансрын нисгэгчтэй урьдын нислэгтэй харьцуулбал Тяньжөү-1-ийн үүрэг шинэ, техник технологийн шаардлага өндөр зэрэг өвөрмөц онцлогтой, ялангуяа нарийн оновчтой, найдвартай байх шаардлагатай юм. Хөөргөх төвийн командлалын газрын командлагч Жан Шюе-Юй хэлэхдээ:

"Тяньжөү-1-ийг тойрог замд оруулахад нарийн оновчтой технологи шаардлагатай учраас хөөргөх төвийн систем ч баталгаатай байхыг шаардаж байгаа. Хөөргөх цаг, гал өгөх цагийн зөрүүг 1 секундээс илүү гаргахгүй загварыг анх удаа хэрэгжүүлж, хөөргөх, гал өгөх хугацааг төсөөлснөөс удаашруулж, өөрчилж болохгүйг хатуу шаардсан юм. "

Энэ удаа Тяньжөү-1-ийн гол үүрэг бол Тяньгүн-2-т "ачаа хүргэх", Тяньгүн-2 сансрын станцын лабораторитой холбогдож, шатахуун өгч, тойрог замд шатахуун өгөх зэрэг чухал технологийг эзэмшин баталгаажуулах болно. Мөн газар дээрх хэмжин тооцоолох ажилд шинэ шаардлага тавьжээ. Бээжингийн сансар судлалын нислэгийн төвийн ерөнхий инженерийн туслах Цүй Шяофэн хэлэхдээ: Тяньжөү-1-ийн хэмжилт урьдынхтай адилгүй гэжээ.

"Эн тэргүүнд тус сансрын хөлөг урьдын сансрын хөлгөөс том, удирдах оновчтой хэмжээ, сорилт нь өндөр юм. Мөн энэ удаагийн нислэгийн явцад урьд хийж байгаагүй нислэгийг туршилт хийх болно. Тухбайлбал, тойрог замд шатахуун нэмэх, энэ бол сансрын лабораторид урт хугацаагаар ажиллахад зайлшгүй шаардагдлагатай зүйл болно. Нөгөө талаар энэ удаагийн туршилтад Тяньжю сансрын хөлгийг Тяньгүн 2-той түргэн холбох явдал юм. Энэ техникийг эзэмшвэл сансрын нисгэгч сансрын станцад орох цагийг богиносгох болно" гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, Тяньжю-1 ачаа тээврийн сансрын хөлгийг хөөргөсний дараа 380 км өндөрт тойрог замаар аялж, тойрог замд байгаа Тяньгүн 2 сансрын лабораторитой 3 удаа автоматаар холбогдож, 3 удаа шатахуун нэмж, биеэ даан 3 сар гаруй аялах болно.

Хятадын нисгэгчтэй сансрын инженерийн 3 шаттай стратегийн дагуу Тяньжю-1 сансрын хөлгийн нислэгийн үүрэг сансрын лаборатори байгуулах сүүлчийн туршилт бөгөөд, мөн сансрын станцын төслийн зангилаа үе шат юм. Төлөвлөгөө ёсоор Хятад улс сансрын станцын цөм болсон бүхээг, лабораторийн бүхээгийг хөөргөж, 2022 онд сансрын станцыг тойрог замд угсрах болно. Тэр үед Хятад улс сансрын станц байгуулах мөрөөдлөө биелүүлэх юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе