• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлаарх Хятадын байр суурийг тодорхойлов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-21 17:18:53

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан 21-нд Бээжинд болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Аюулгүйн зөвлөлийн Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлаар баталсан тогтоолын тухай Хятад улс ямагт бүх талаар, тэнцвэртэй хэрэгжүүлэхийг онцолдог гэжээ.

Тэрээр: Хятад улс ямагт Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй байлгаж, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалан, яриа хэлцлээр асуудлыг зохицуулахыг баримталдаг. Аюулгүйн зөвлөлийн Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлаар баталсан тогтоолын тухай Хятад улс ямагт бүх талаар, тэнцвэртэй хэрэгжүүлэхийг онцолдог. Тухайлбал холбогдох талууд яриа хэлцэл зөвшилцлөөр Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэхийг шаарддаг. Хятад улс зэрэг аюулгүйн зөвлөлийн гишүүд хамтран зүтгэж, Аюулгүйн зөвлөлийн даргын ярианы тухай нийтлэг ойлголцолд хүрч, дуу хоолойгоо нэгтгэн, БНАСАУ тогтоолыг зөрчин хөөргөх ажиллагаа үйлдэж буйг эсэргүүцэж, яриа хэлцлээр асуудлыг шийдвэрлэх байр сууриа дахин нотолж байна. Одоогийн нөхцөлд талууд хүлээцтэй байж, бүс нутгийн байдлыг хурцатгах алхам хийхгүй байх ёстой гэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе