• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И Оросын Гадаад хэргийн сайд Лавровтай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-21 17:48:18

Синьхуа Агентлагийн мэдээ, 4-р сарын 21-ний өдөр, Казахстанд албан ёсны айлчлал хийж, ШХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын хуралд оролцож бий Хятадын ГХЯ-ны сайд Ван И Астанад Оросын ГХЯ-ны сайд Лавровтай уулзсан байна.

Ван И хэлэхдээ, Хятад Орос олон улс болон бүс нутгийн асуудал дээр нягт хамтран ажиллаж байна. Өчигдөр Химийн Зэвсгийг Хориглох Байгууллагын гүйцэтгэх зөвлөлийн хуралд Хятадын тал Оросын талын дэвшүүлсэн Сирийн химийн зэвсгийн асуудлыг байцаах тухай зүй ёсны саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна гэжээ.

Лавров хэлэхдээ, Орос Хятад олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах талаар онцгой үүрэг хариуцлагатай юм, хүчирхийллийн үзэл санаа болон ганц талын үзэл баримтлалаар олон улсын хямралыг зохицуулах ёсгүй гэжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе