• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Японы парламентын 90 гаруй гишүүн Ясукуни сүмд мөргөл үйлджээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-21 15:18:07

Японы ерөнхий сайд Шинзо Абегийн туслах Сейичи Это, Соёл шинжлэх ухаан технологийн яамны дэд сайд Тосио Мисуучи нарын зэрэг тус орны парламент дахь "Хамтаар Ясукуни сүмд мөргөе" хэмээх нам дамнасан бүлгийн 90 гаруй гишүүн 21-нд дэлхийн 2-р дайны А зэрэглэлийн гэмт этгээдийг тахиж буй Ясукуни сүмд мөргөл үйлджээ.

Өдгөө Ясукуни сүмийн хаврын их тахилга болж, Японы ерөнхий сайд Шинзо Абе ч "Засгийн газрын ерөнхий сайд"-ын нэрээр тус сүмд тахилга өргөсөн байна.

Ясукуни сүмд Хидеки Тоджо тэргүүтэй дэлхийн 2-р дайны А зэрэглэлийн 14 гэмт этгээдийг тахидаг бол, Японы зарим улс төрчид уг сүмд мөргөл үйлдэн, Япон, Хятад, БНСУ зэрэг Азийн орнуудын харилцааг хурцатгадаг юм.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе