• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И Оросын гадаад хэргийн сайдтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-21 20:25:06

Казахстанд албан ёсны айлчлал хийж, ШХАБ-ын гадаад хэргийн сайд нарын бага хуралд оролцож буй Хятадын ГХ-ийн сайд Ван И 4-р сарын 21-нд Астанад Оросын ГХ-ийн сайд Сергей Лавровтой уулзжээ.

Ван И "Хятад, Орос хоёр орон олон улсын болон бүс нутгийн асуудлаар нягт хамтран ажиллаж байна. Өчигдөр л гэхэд химийн зэвсгийг хориглох байгууллагын гүйцэтгэх зөвлөлийн бага хурал дээр Сирийн химийн зэвсгийг шалгах асуудлаарх Оросын талын дэвшүүлсэн зүй ёсны санал санаачилгыг Хятад улс дэмжсэн байгаа. Үүний зэрэгцээ, БНАСАУ пуужин туршин хөөргөсөн тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөл даргын хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагад яриа хэлэлцээ зэрэг энхийн аргаар асуудлыг зохицуулах гэсэн Оросын талын дэвшүүлсэн саналыг Хятадын тал эрс дэмжсэн. Ээдрээ будлиан, өөрчлөлт хувьсал ихтэй олон улсын нөхцөл байдалд Хятад, Орос хоёр орон стратегийн хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, олон улсын энх тайван, тогтвортой байдал, халуун цэгийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулах зэрэг талаар бүтээлч үүрэг гүйцэтгэх ёстой. Өдгөө хоёр талын харилцаа нааштай хөгжиж байна. Сүүлийн өдөр хоёр орны өндөр дээд зиндааны хэлхээ холбоо нягтарч, олон салбарын хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрч байгаа нь хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцаа өндөр түвшинд гарсныг харуулж байна. Одоо хоёр талын өмнө тавигдаж байгаа хамгийн тэргүүлэх үүрэг бол даруй ирэх сар Путин ерөнхийлөгч Хятад улсад айлчилж, "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд чуулганд оролцоход бэлтгэж, хоёр орны харилцаанд шинэ эрч хүч сэлбэх явдал болно" гэжээ.

Лавров "олон улсн энх тайван болон тогтвортой байдлыг хамгаалах талаар Орос, Хятад хоёр орны өвөрмөц үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд дээрэнгүй үзэл, ганцаарчилсан үзлээр олон улсы хямралыг зохицуулахыг зөвшөөрч болохгүй. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Химийн зэвсгийг хориглох байгууллага зэрэг олон улсын байгууллагад Орос, Хятад хоёр орон зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байгаа нь хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны хөгжлийг харуулж байна" гэжээ.

Гадаад хэргийн сайд нар бас Солонгосын хойгийн цөмийн асуудлаар саналаа солилцоод, одоо бол уг бүс нутгийн байдлын өөрчлөгдөх эсэх тухай хамгийн зангилгаа цаг үе болохоор хоёр талаараа зөвшилцөл, зохицуулалтаа эрчимжүүлж, хүчээ нэгтгэн, эрсдэлийг сэргийлж хориглох хэрэгтэй. Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх хэлэлцээг сэргээх бол Хятад, Оросын нийтлэг санал санаачилга мөн гэсэн байна.

Түүнчлэн хоёр талаараа мөн Сири, ШХАБ зэрэг хамтаар сонирхож байгаа суудлаар зөвшилцсөн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе