• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И ШХАБ-ын ГХ-ийн сайд нарын бага хуралд оролцов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-21 20:34:36

Хятадын гадаад хэргийн сайд Ван И 21-ний өдөр Астанад болсон ШХАБ-ын гадаад хэргийн сайд нарын бага хуралд оролцжээ.

Ван И хэлэхдээ, энэ жил "ШХАБ-ын дүрэм"-ийг байгуулсан 15 жилийн ой, "ШХАБ-ын гишүүн орнуудын урт хугацааны найрсаг хамтын ажиллагааны гэрээ"-г үзэглэсний 10 жил, албан ёсоор хэрэгжиж эхэлсний 5 жилийн ой тохиож байна. Эдгээр дүрэм, бичиг баримтад "голч шударгаар харилцаж, хамтран ажиллаж, хамтаар ашиг хүртэх, нээлттэй, багтаамжтай байх" гэсэн" Шанхайн үзэл баримтлал"-ыг гүйцэд тусган харуулж, олон улсын харилцааны цоо шинэ хэв загварыг нээсэн юм. Өдгөө ШХАБ нь Энэтхэг болон Пакистан зэрэг хоёр орноор анх удаа гишүүний цар хүрээгээ тэлснээр, олон улсын хэмжээнд хамгийн олон гишүүн, хамгийн олон хүн амыг хамарсан, хөгжлийн хамгийн нөөц бүхий бүс нутгийн хэмжээний олон улсын байгууллага болсон гэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе