• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Энэ онд хүүгийн хэмжээг бас хоёр удаа өсгөнө

CRI       (GMT+08:00) 2017-04-22 15:20:20

21-нд Америкийн Холбооны Нөөцийн удирдах зөвлөлийн дэд дарга Станлей Фисчер: Энэ оны эхний улиралд Америкийн эдийн засаг тааруу байсан хэдий ч Америкийн Холбооны Нөөц энэ онд хүүгийн хэмжээг нэмэгдүүлэхээ түр өөрчлөхгүй, бас хоёр удаа хүүг өсгөх төлөвлөгөөтэй байна гэжээ.

Станлей Фисчер мөн өдөр Америкийн CNBC агентлагт өгсөн ярилцлагадаа: Бүртгэлийн тоо баримтаас үзвэл эхний улиралд Америкийн эдийн засаг сул байсан, гэвч энэ нь түр хугацааных байж мэднэ, ирэх хэдэн улиралд эдийн засгийн өсөлт түргэсэж болзошгүй гэжээ.
Одоогийн байдлаас авч үзвэл хүүгийн хэмжээг өсгөх алхааг өөрчлөх шаардлага харагдахгүй байна гэж тэр хэлжээ. Америкийн Холбооны Нөөцийн сүүлийн үед нийтэлсэн улирлын эдийн засгийн төсөөлөлд, Америкийн Холбооны Нөөц энэ онд бас хоёр удаа хүүгээ нэмнэ гэж тэмдэглэжээ.

Энэ онд дэлхийн эдийн засагт эерэг шинж тэмдэг илэрч байна. Энэ нь зохих хэмжээнд Хятад, Европын холбооны эдийн засгийн байдал урьдчилсан таамаглалаас сайн байгаатай холбоотой гэжээ.

Өмнө нь Станлей Фисчер энэ онд Америкийн эдийн заса, гадаад дахь эдийн засгийн байдал магадгүй бүгд сайн байх болно. Энэ нь Америкийн Холбооны Нөөцийн хүүгээ нэмсний улмаас гадаад дахь эдийн засагт бий болгох сөрөг үр нөлөөг бууруулахад тустай хэмээн хэлж байсан юм.

Америкийн Холбооны Нөөц энэ оны 3-р сард хүүгээ 25 нэгжээр өсгөсөн бөгөөд энэ нь Америкийн Холбооны Нөөц банк санхүүгийн хямрал гарснаас хойш 3 дахь удаагаа хүүг нэмсэн тохиолдол юм. Америкийн Холбооны Нөөцийн албан тушаалтны хэлснээр энэ оны сүүлчээс эхлэн хөрөнгийн өр зээлийг багасгаж, валютын бодлогоо улам хумихыг бодолхийлнэ гэжээ.

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе