• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зээлжих тусгай эрхийн ашиглалтыг өргөтгөхийг дэмжинэ

CRI       (GMT+08:00) 2017-04-22 16:02:48

ОУВС-гийн байгууллагын зээлжих тусгай эрхийн ашиглалтыг урагшлуулах талаар үүрэг гүйцэтгэхэд Хятадын төв банк бэлэн байна гэж Хятадын Ардын Банкны дэд дарга И Ган 21-нд хэлсэн байна.

И Ган мөн өдөр 2017 оны ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганы хугацаанд явагдсан форумд оролцохдоо: Нөөцийн валют тараагч бусад орны төв банкнууд ч энэ талаар үүрэг гүйцэтгэж болох юм. Тухайлбал, ямар нэг орны төв банк тус улсынхаа зээлжих тусгай эрхийн нөөцөө ашиглан Хятадын Төв Банктай бусад нөөцийн валютын хөрөнгөө харилцан солилцож болно гэжээ.

И Ган: Олон улсын валютын тогтолцооны бүтцийг хэрхэн сайжруулахыг олон улсын хамтын нийгэмлэг бодолцох ёстой бөгөөд илүү шилдэг, үр ашигтай арга хэлбэрээр хямралыг зохицуулах нь зүйтэй гэжээ.

Тэрээр: 2016 онд юань албан ёсоор зээлжих тусгай эрхийн багц валютад орсноос хойш үнэ, зах зээлийн арилжаа, олон улсын нөөцийн ашиглалтын зэрэг талаар зээлжих тусгай эрхэд зохих ахиц гарсан гэжээ.

И Ган: Хятадын Төв банк ам.доллар, зээлжих тусгай эрх болон юаниар гадаад валютын нөөцийн мэдээлэл, олон улсын орлого зарлагын мэдээллийг тайлагнадаг болсноос хойш Дэлхийн банк зэрэг байгууллага Хятад улсын банк хоорондын бондын зах зээлд зээлжих тусгай эрхийн бондыг амжилттай тараасан гэжээ.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе