• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ-ын гишүүн орнуудын ГХЯ-ны сайд нарын зөвлөл сонсгол мэдээ нийтлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-22 15:43:20
ШХАБ-ын гишүүн орнуудын ГХЯ-ны сайд нарын зөвлөлийн ээлжит хурал 2017 оны 4-р сарын 20, 21-нд Астанад болов. Казахстаны ГХЯ-ны сайд Аскар Абдрахманов, Хятадын ГХЯ-ны сайд Ван И, Киргизийн ГХЯ-ны сайд Ерлан Абдилдаев, Оросын ГХЯ-ны сайд Сергей Лавров, Тажикстаны ГХЯ-ны сайд Сирожидин Аслов, Узбекстаны ГХЯ-ны сайд Абдулазиз Камилов нар хуралд оролцжээ.

ГХЯ-ны сайд нар 2016 оны 6-р сард Ташкентэд болсон ШХАБ-ын шигүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хурал, 2016 оны 11-р сард Бишкект болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хурлаас хойших уг байгуулагын ажлын байдал, хөгжлийн асуудлыг авч хэлэлцсэн байна.

2017 оны 6-р сарын 8, 9-нд Астанад болох ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралд бэлтгэл хийхийн тулд, ГХЯ-ны сайд нар "ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын Астанагийн тунхаг", "ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн сонсгол мэдээ"-ний төслийг батлав.

2016 оны Ташкентын дээд уулзалтын тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд, ГХЯ-ны сайд нар Энэтхэг, Пакистаныг ШХАБ-д элсэх бичиг баримтыг бүрдүүлэх, тус хоёр оронд гишүүн орны статус олгох тухай асуудлыг хянан хэлэлцүүлэхээр ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралд өргөн барив.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе