• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тяньжөү-1 Тяньгүн-2-той анх удаа автоматаар холбогдлоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-22 14:58:13

22-ны 12 цаг 23 минутад Тяньжөү-1, Тяньгүн-2 сансрын хөлөг анх удаа автоматаар амжилттай холбогдлоо. Энэ бол тус хоёр сансрын хөлөг анх удаа автомат холболт хийж буй явдал бөгөөд Хятадын бие дааж зохион үйлдсэн ачаа тээврийн сансрын хөлөг сансрын лабораторитой анх удаа холбогдож байгаа хэрэг юм.

Сансрын инженерүүдийн оновчтой удирдлагаар Тяньжөү-1 ачаа тээврийн сансрын хөлөг нислэгийн замаа олон удаа өөрчилж, 22-ны 10 цаг 02 минутад автомат хяналтын байдалд орж, Тяньгүн-2 сансрын лабораторид аажмаар ойртжээ.

12 цаг 16 минутад хоёр сансрын хөлгийн цариг бат бэх холбогдлоо.

 

Дараа нь тус хоёр хөлөг холбоотой нисэж, төлөвлөсөн ёсоор хөдөлгүүрийн шатахуун нэмж, сансрын хэрэглээ, сансрын технологи зэрэг салбарын олон төрлийн туршилт хийх юм.

/Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе