• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ОХУ, АНУ нэгдсэн ажлын хэсэг гаргана

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-22 15:48:07

 ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 21-нд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтай утсаар ярьж, хоёр талын харилцааг сайжруулах дэд сайдын зэрэглэлийн нэгдсэн ажлын хэсгийг аль болох түргэн гаргахын тулд хичээн зүтгэхээр хэлэлцэж тохирсон гэжээ.

ОХУ-ын ГХЯ-ны сайтад мэдээлснээр, АНУ-ын санаачилгын дагуу хоёр гадаад харилцааны сайд мөн орой утсаар ярьж, олон улсын зарим асуудал, хоёр талын харилцааны асуудлыг авч хэлэлцэн, дэд сайдын зэрэглэлийн нэгдсэн ажлын хэсгийг аль болох түргэн гаргаж, хоёр талын харилцааг хурцатгах хүчин зүйлийг арилгах аргыг хамтран эрэлхийлэхээр шийджээ.

Сирийн химийн зэвсгийн зэвсэгт довтлолтын асуудлаар хоёр тал химийн зэвсгийг хориглох байгууллагын удирдлагаар тус хэргийг шударга шалгах боломж байгаа эсэх талаар судлахаар шийдэв.

Үүнээс гадна Сергей Лавров: АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обамагийн засгийн газрын хурааж авсан ОХУ-аас АНУ-д суугаа гадаад харилцааны байгууллагын эд хөрөнгийг буцаахыг шаардсан гэжээ.

Өнгөрсөн 12-р сарын сүүлчээр АНУ-ын засгийн газар "АНУ-ын сонгуульд гар дүрсэн", "ОХУ-д ажиллаж буй АНУ-ын дипломатуудад дарамт үзүүлсэн" хэмээх шалтгаар ОХУ-ын холбогдох байгууллага, хүмүүст хориг арга хэмжээ авсан юм.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе