|
|
||
21-нд Хойд Солонгосын төв цахилгааны мэдээний агентлагийн мэдээлснээр, Хойд Солонгосын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мөн өдөр хэлсэн үгэндээ, БНАСАУ-д чиглүүлсэн АНУ-ын "зальт үйл ажиллагаа"-г БНАСАУ нягт анхаарч байна. АНУ хэрэв Хойд Солонгостой сөргөлдвөл, түүнтэй шуурхай тэмцэхээр БНАСАУ-ын арми байнгын бэлэн байдалд байна гэжээ.
БНАСАУ энх тайвныг эрхэмлэгч социалист орон боловч, дайтахаас айхгүй, зайлсхийхгүй. Хэрэв АНУ дайн өдөөвөл, БНАСАУ бүх талын дайнд хандаж, БНАСАУ-ын онцлогтой цөмийн цохилт өгөх болно гэж хэвлэлийн төлөөлөгч тэмдэглэжээ.
Австралийн ГХЯ-ны сайд Жули Бишопын сүүлийн үед Хойд Солонгостой холбогдуулан хэлсэн үгийг хэвлэлийн төлөөлөгч шүүмжилж, Австралийн ГХЯ-ны сайд АНУ-ыг сохроор дагаж, Солонгосын хойгийн тухай буруу мэдээлэлтэй байна гэжээ.
Эх сурвалжийн мэдээнд тэмдэглэснээр, Жули Бишоп сүүлийн үед Хойд Солонгосыг бүс нутгийн болон дэлхийн энх тайванд заналхийлж байна гэж хэлсэн бөгөөд АНУ-аас Хойд Солонгост явуулж буй бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Хойд Солонгосын Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайвны хорооны хэвлэлийн төлөөлөгч 21-нд мэдэгдэл гаргаж, АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс, Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хуанг Гю Аны сүүлийн үед БНАСАУ-д хандаж хэлсэн сүрдүүлгийн чанартай үг нь АНУ, БНСУ бол Солонгосын хойг болон бүс нутгийн энх тайванд заналхийлж, эвдэн бусниулах эх үүсвэр болж буйг харуулж байна гэж тэмдэглэжээ.
/D/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |