• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И Хятад Казахстаны "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын тухай ярив

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-22 15:19:29

4-р сарын 21-нд Хятадын ГХЯ-ны сайд Ван И Астана хотноо Казахстаны ГХ-ийн сайд Кайрат Абдрахмановтай уулзах үеэр "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад хоёр орон хэрхэн оролцож буй талаар ярив.

Ван И: 2013 оны 9-р сард Ши Жиньпин дарга Казахстанд айлчлах үедээ торгоны замын эдийн засгийн бүсийн тухай анхны санаачилга гаргасан юм. Торгоны замын эдийн засгийн бүс Хятадаас эх авах ба эхний өртөө нь Казахстан улс юм. Хятад улс торгоны зам дагуу орнуудтай үйлдвэрлэлийн салбарт хамтарч ажиллахад хамгийн түрүүнд Казахстаныг сонгосон. Хоёр орон "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтаас олон талын үр өгөөж хүртэж, хамтын ажиллагааны чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм. Хоёр тал мөн үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг байнгын байлгах хамтын ажиллагааны механизм байгуулан, 27 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай 51 төслийг хэрэгжүүлсний зарим нь үр дүнд хүрч эхэллээ. Мөн хоёр талын дэд бүтцээр холбогдох хамтын ажиллагаа нь илэрхий амжилтад хүрч, Казахстаны хилээр дамжин өнгөрөх Хятад-Европ чиглэлийн тээврийн галт тэрэг 1200-г давсан. Эдгээрээс үзвэл Хятад Казахстаны хамтын ажиллагаа "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын үлгэр жишээ болох нь мэдээж юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе