• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНАСАУ Америктай яриа хэлцэл хийх санаагүй байна гэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-23 15:20:21

22-нд Солонгосын Төв Цахилгаан Мэдээний Агентлагийн мэдээлснээр, АНУ дайсагнах бодлогоо орхихгүй байгаа тул БНАСАУ тус улстай яриа хэлцэл өрнүүлэх ямар ч сонирхолгүй байгаа гэсэн байна.

Солонгосын Төв Цахилгаан Мэдээний Агентлаг тоймдоо, АНУ, БНАСАУ-ын яриа хэлцэл амжилтгүй болсон явдалд хариуцах ёстой хэмээн АНУ-аас БНАСАУ-ыг зэмлэн буруушааж байна, түүний зорилго бол БНАСАУ-ад хориг арга хэмжээ авч байгаа болон цэрэг дайны цохилт дарамт үзүүлэх бодлогоо хамгаалахын төлөө юм гэжээ.

Уг тоймд тэмдэглэхдээ, БНАСАУ-тай хийх яриа хэлцлийн талаар найдлага тавихгүй байгаа хэмээн АНУ илэрхийлэв, мөн БНАСАУ-ад цэрэг дайны үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр ил бэлтгэж, БНАСАУ хязгаарлах чадавхаа хөгжүүлэхээс сэргийлэн хамгаалж, БНАСАУ-д тасралтгүй цэрэг дайны дарамт болон эдийн засгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлж, БНСУ-д байлдааны ур чадварын чанартай цөмийн зэвсэг байршуулсан байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дайсагнах бодлогоо орхихгүй л юм бол БНАСАУ, АНУ-тай яриа хэлцэл өрнүүлэх сонирхолгүй байгаа гэжээ.

АНУ-тай шууд яриа хэлцэл өрнүүлэхийг БНАСАУ шаардсаар ирсэн бөгөөд АНУ-тай харилцан халдахгүй байх гэрээнд гарын үсэг зурахыг санаачилсаар ирсэн юм, гэвч БНАСАУ урьдаар цөмийн зэвсгээ орхиж, дараа нь яриа хэлцэл хийх ёстой бөгөөд олон талт яриа хэлцлийн арга хэлбэр баримтлахыг АНУ шаардсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе