• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын талаар хамтран ажиллах ёстой

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-23 15:31:34

22-нд Вашингтонд Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банкны ерөнхийлөгч Жинь Личюнь хэлэхдээ, дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулахын хувьд, дэлхийн олон талт хөгжлийн банкнууд хоорондоо хамтран ажиллах ёстой гэжээ.

Тус өдөр, 2017 оны дэлхийн дэд бүтцийн чуулга уулзалт Вашингтонд болов, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк, Европын Сэргэн Босголтын Хөгжлийн Банк, Африкийн Хөгжлийн Банк, Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк зэрэг банкуудын ерөнхийлөгч нар хуралд оролцож, "багтаамжтай, тогтвортой дэд бүтцээр хангах" гол сэдвийн тойронд судлан ярилцав.

Жинь Личюнь хэлэхдээ, сүүлийн арван жилд улам олон банк санхүүгийн хамтын ажиллагааг олж харах болжээ. Цар хүрээгээр томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслийн хувьд, нэг байгууллага юм уу нэг улс орон ганцаар бие даан биелүүлэхэд маш хүндрэлтэй юм, ялангуяа улс орон, бүс нутгийг холбосон төслийн хувьд, бид баг бүрэлдэхүүний хувиар хамтран ажиллах шаардлагатай байдаг гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе