• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Их хорийн сангийн сайд болон Төв банкны захирлуудын хурал боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-23 15:33:44
Их хорийн сангийн сайд болон Төв банкны захирлуудын хурал 20-21-ний өдрүүдэд Америкийн Вашингтон хотод боллоо. Хурал нь одоогийн дэлхийн эдийн засгийн байдал, өсөлтийн тогтолцоо, олон улсын санхүүгийн архитектур, дэлхийн санхүүгийн засаглал, Африкийн хөрөнгө оруулалтын санаачлалыг дэмжих, санхүүгийн салбарын хөгжил, хяналт удирдлага зэрэг сэдвийн хүрээнд авч хэлэлцсэн байна. Хятадын сангийн сайд Шяоже болон Хятадын ардын банкны ерөнхийлөгч Жөү Шяочуань тэргүүтэй Хятадын төлөөлөгчид хуралд оролцжээ.
  
Шяоже: 2017 он гарснаас хойш, Хятадын эдийн засгийн хөгжилд эерэг хүчин зүйл үргэлжлэн нэмэгдэж, нэгдүгээр улиралд Хятадын эдийн засаг өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.9 хувиар нэмэгдсэн байна. Ханган нийлүүлэлтийн бүтцийн чанартай өөрчлөлт эрчимжиж, эдийн засгийн хөгжлийн шинэ хүчин цаашид нэмэгдэн, шинэ нөхцөл байдал дахь шинэ хэв загвар ч хурдтай нэмэгдсэн байна. Энэ онд эдийн засгийн өсөлтийг 6.5 хувь орчим байлгах урьдчилсан зорилтоо биелүүлэхэд Хятад улс итгэл дүүрэн байна, энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд асар их хувь нэмэр оруулах болно гэжээ.
 
Жөү Шяочуань: ногоон санхүүг хөгжүүлэх нь маш чухал ач холбогдолтой бөгөөд ирээдүйн нөхөн олговрын зардлыг багасгахаар дамжин эдийн засгийн тогтвортой хөгжлийг үргэлжлүүлж болно. Тэрчлэн санхүүгийн нөөцийн хуваарилалтаар байгаль орчны хамгаалалтыг ахиулан, бүхий л нийгмийн эрсдэлээс сэргийлэх чадавхыг сайжруулах болно. Үүний зэрэгцээ банк санхүүгийн аж ахуйн нэгжид туслан байгаль орчны эрсдэлээс даван туулах, худалдаа бизнесийн боломжийг хангахад тустай юм гэжээ.
\Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе