• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Газар зүйн үндэсний байдлын тухай судалгааны тайлан нийтлэв

CRI       (GMT+08:00) 2017-04-24 17:08:52

24-нд Хятадын засгийн газар анх удаагаа бүх Хятадын газар зүйн үндэсний байдлын тухай судалгааны тайлан нийтлэв. Мөн өдөр Бээжинд хийлгэсэн мэдээ нийтлэх хуралд Хятадын зураглал, газар зүйн мэдээллийн үндэсний товчооны дарга Кугеси Майкосути хэлэхдээ: Судалгааны үр дүнд Хятадын нөөц баялгийн орчин, үндэсний нөхцөл байдал, хүчин чадлыг бодитоор харуулсан бөгөөд холбогдох салбарынхан шинжлэх ухаанч зүй зохистойгоор байгаль орчныг хамгаалах, улсын хөгжлийн стратегийн хэрэгжилтийг урагшлуулахад үүрэг гүйцэтгэх болно гэжээ.

Энэ удаагийн судалгааг явуулахад гурван жилийн хугацаа зарцуулжээ. Хятадын эх газрын 2/3 хувь нь далайн түвшнээс дээш 3500 метрээс доош нам дор буюу өндөрлөг бүс бөгөөд налуу нь 25 градусаас бага газар нутаг, улсын нутаг дэвсгэрийн нийт талбайн 80 хувийг эзэлдэг. 500 метрээс урт голын урсгалын нийт урт 6.55 сая км байна. 5000 ам дөрвөлжин метрээс дээш талбайтай нуур цөөрмийн нийт талбай 962 мянган ам дөрвөлжин км, мөсөн уул, мөнх цастай бүсийн талбай 50 мянган ам дөрвөлжин км буйг тус тайланд тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе