• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2017 оны Ханноверын аж үйлвэрийн үзэсгэлэн яармаг нээгдлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-24 16:17:49

Жилд нэг удаа болдог аж үйлдвэрийн салбарын дэлхийн хамгийн том үзэсгэлэн яармаг гэгдсэн Ханноверын үзэсгэлэн яармаг 23-нд нээгдлээ.

"Эе зохицолт аж үйлдвэр-Бүтээжийн үнэ цэнэ" хэмээх уриан дор болж буй энэ оны Ханноверын үзэсгэлэн яармагт "Аж үйлдвэр 4.0" хэлэглээний 500 гаруй үзмэр тавьжээ. Энэ тоо баримт нь 2016 оныхоос ихээр нэмэгдсэн байна. Үүнд ухаалаг робот, эрчим хүчний шилжилтийн зохицуулалтын төсөл нь тус үзэсгэлэн яармагийн онцлог тал юм.

Германы канцлер Ангела Меркель мөн өдрийн нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ: Ханноверийн үзэсгэлэн яармаг 70 жилийн тэртээ ажиллаж эхэлснээс хойш, тус үзэсгэлэн яармаг нь Германы эдийн засгийн гадаадад нээлтэй байгаагийн бэлэг тэмдэг болсон юм. Герман ганцаардуулах үзэл, ивээх үзлийг эрс эсэргүүцэж, чөлөөт, шударга худалдаа хийхийг зорьж байна гэжээ./D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе