• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Трамптай утсаар ярив

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-24 14:55:44

24-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Америкийн ерөнхийлөгч Дональ Трамптай утсаар ярьсан байна.

Ши Жиньпин: би ерөнхийлөгч Трамптай Мар-а-Лаго эдлэнд уулзалт хийж, сүүлийн өдрүүдэд бас утсаар ярилцаж, чухал нийтлэг ойлголтод хүрлээ. Энэ нь хоёр орны ард түмэн, олон улсын хамтын нийгэмлэгийн сайн үнэлгээг хүлээсэн юм. Эдүгээ, олон улсын байдалд хурдтай өөрчлөлт гарч байгаа болохоор Хятад Америк хоёр тал нягт хэлхээ холбоотой байж, чухал асуудлаар санал бодлоо солилцох нь маш чухал юм гэж онцоллоо.

Трамп: би хоёр орны харилцааны хөгжилд сэтгэл хангалуун байгаа бөгөөд Хятадын ард түмэнд итгэл дүүрэг байна. Хоёр орон чухал асуудлуудаар байнга хэлхээ холбоотой байж, зөвшилцөл хийх нь маш чухал юм. Би Ши Жиньпин даргатай дахин уулзахыг хүсэж байгаа бөгөөд Хятадад төрийн айлчлал хийхийг хүсэн хүлээж байна гэж онцолжээ. 
 
Хоёр орны төрийн тэргүүн Солонгосын хойгийн байдлаар санал солилцжээ. Ши Жиньпин хэлэхдээ, НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтлоос няцсан ажиллагааг Хятадын тал эрс эсэргүүцэх бөгөөд хүлээцтэй байж, хойгийн байдлыг цаашид гааруулах ажил хийхгүй байхыг холбогдох талуудаас хүсэж байна. Холбогдох талууд өөрийн үүрэг хариуцлагаа гүйцэтгэдэг л юм бол Солонгосын хойгийн цөмийн асуудлыг даруйхан шийдвэрлэж, хойгт цөмийн зэвсэггүй байхыг биелүүлж чадна. Америкийг оролцуулсан холбогдох талуудтай хамтдаа хүчин зүтгэж, Солонгосын хойгийн энх тайван, зүүн хойд Азийн энх тайван, дэлхийн энх тайвныг хамтаар хамгаалахад Хятад улс бэлэн байна гэжээ.
\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе