• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Дональд Трамптай утсаар ярив

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-24 16:04:00

24-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Америкийн ерөнхийлөгч Дональ Трамптай утсаар ярьсан байна.

Ши Жиньпин: Би ерөнхийлөгч тантай Мар-а-Лаго эдлэнд уулзаж, саяхан бас утсаар ярьж, чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Үүнийг хоёр орны ард түмэн, олон улсын хамтын нийгэмлэг эергээр үнэлж байна. Өдгөө, олон улсын байдал хурдтай өөрчлөгдөж байгаа тул Хятад, Америк хоёр тал нягт хэлхээ холбоотой ажиллаж, чухал асуудлаар санал бодлоо цаг тухайд нь солилцох нь маш чухал юм гэж онцоллоо.

Трамп: би хоёр орны харилцааны хөгжилд сэтгэл хангалуун байгаа бөгөөд Хятадын ард түмэнд маш их хүндэтгэл илэрхийлж байна. Хоёр орон чухал асуудлаар байнга хэлхээ холбоотой зохицон ажиллах нь маш чухал юм. Би Хятад улсад төрийн айлчлал хийж, Ши Жиньпин даргатай дахин уулзахыг хүсэн хүлээж байна гэжээ.

Хоёр орны төрийн тэргүүн нар Солонгосын хойгийн асуудлаар санал солилцжээ. Ши Жиньпин: НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн үйл ажиллагааг Хятадын тал эрс эсэргүүцэх бөгөөд хүлээцтэй байр суурь авч, хойгийн байдлыг хурцатгах алхам хийхгүй байхыг холбогдох талуудаас хүсэж байна. Холбогдох талууд өөр өөрийн үүрэг хариуцлагаа гүйцэтгэж харилцан зохицолтой алхам дараа авах юм бол, Солонгосын хойгийн цөмийн асуудлыг даруй шийдвэрлэж, хойгийг цөмийн зэвсэггүй болгож чадна. Америк зэрэг талуудтай хамт хүчин зүтгэж, Солонгосын хойгийн энх тайван, Зүүн Хойд Азийн энх тайван, дэлхийн энх тайвныг хамт хамгаалахад Хятад улс бэлэн байна гэжээ.


\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе