• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шиньжянд олон улсын эм эмнэлгийн үйлчилгээний төв байгуулж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-24 16:36:22

БНХАУ-ын ШУӨЗО найман улстай хил залгадаг газар зүйн давуу тал, эм эмнэлгийн стандартын тэргүүлэх байр сууриа ашиглан "Нэг бүс нэг зам" санаачилгын дагуу олон улсын эм эмнэлгийн үйлчилгээний төв байгуулж, эм эмнэлгийн үйлчилгээний салбарын гадаадад нээлттэй байх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байна.

Шиньжяны анагаах ухааны их сургуулийн харьяа нэгдүгээр эмнэлгийг багтаасан өөртөө засах орны зэрэглэлийн олон улсын 5 эмнэлгийн төв байгуулж, эргэн тойрны орнуудын холбогдох хэлтэй эмчилгээний ажилтныг ажиллуулж, гадаадын өвчтөнүүдэд тус дөхөм үзүүлэх юм байна. Одоогоор эдгээр эмнэлэг нь гадаадын өвчтнүүдэд зориулсан 500 хэвтэх ор гаргасан бөгөөд давхацсан тоогоор гадаадын 1400 өвчтөн хүлээн авахаар төлөвлөж байна.

Далайнтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе