• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Солонгосын хойгийн байдалд хүлээцтэй байхыг талуудаас шаардав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-24 21:18:51

24-нд Бээжин хотноо Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэншуан хэлэхдээ: Өдгөө Солонгосын хойгийн байдал хурцдаж байна. Хятадын тал холбогдох талуудаас хүлээцтэй байхыг шаардаж байна гэжээ. 24-нд БНСУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ: Солонгосын хойг дахь Америкийн "Карл Винсон" нисэх онгоц тээвэрлэгч байлдааны бүлгийнхэнтэй нэгдсэн цэргийн сургуулилт хийх тухай БНСУ-ын тал бодолцож байна гэжээ.

БНАСАУ ойрын өдрүүдэд цөмийн туршилт хийх магадлалтай байна. Энэ талаар Гэншуан хэлэхдээ. Өдгөө Солонгосын хойгийн байдал улам хурцдаж байна. Иймээс холбогдох талууд хүлээцтэй байж, хурцадмал байдлыг гүнзгийрүүлэх арга хэмжээ авахгүй байхыг шаардаж байна. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын цөмийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон тодорхой шаардлагатай юм гэжээ.  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе