• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын сансрын шинжлэх ухаан техникийн боловсролын холбоо байгуулагдав

CRI       (GMT+08:00) 2017-04-24 10:56:51

Хятадын сансрын 2 дахь өдөрлөг болох гэж байгаа үеэр Хятадын сансрын шинжлэх ухаан техникийн боловсролын холбоо 23-нд Ши-Ань хотод байгуулагдлаа.

Хятадын сансрын шинжлэх ухаан техникийн боловсролын холбоо бол Хятадын сансар судлалын үндэсний газар, Хятадын сансрын шинжлэх ухаан техникийн корпорац зэрэг байгууллагын удирдсан, олон муж, хотын боловсролын байгууллага, сансрын шинжлэх ухаан судлалын хүрээлэн, бага, дунд, их сургууль, ажил мэргэжлийн сургууль, аж ахуйн нэгж, төсвийн байгууллагын оролцсон сайн дурын холбоо юм.

Тус холбоо сансрын шинжлэх ухаан техникийн боловсролын баялгийг хөгжүүлж, бага, дунд сургуулийн шинжлэх ухааны боловсролыг ахиулж, аж үйлдвэрийн боловсролыг уялдуулан, сургууль, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны боловсролын өөрчлөлтийн хэлбэр, арга замыг эрэлхийлэх зорилготой юм. Холбооны гишүүд бага, дунд сургуулийн сурагчдыг зохион байгуулж, тэднийг хиймэл дагуул, Бэйдөү байршил тогтоох дагуул, сансрын шинжилгээний пуужин, дэлхийн бөмбөрцгийн шинжилгээний өндөр нарийвчлалтай дуран, сансрын робот, жижиг гараг, сансрын гүний шинжилгээ, саранд хайгуул хийх зэрэг сансрын шинжлэх ухааны бүтээмжийн төслийн үйл ажиллагаанд гар бие оролцуулна. Их дээд сургуулиуд чадварлаг боловсон хүчин бэлтгэх давуу талаа ашиглан, бага, дунд сургуулиудтай хамтран хиймэл дагуул зэрэг сансрын аппарат зохион бүтээх, хэрэглээний салбарт хамран ажиилх үйл ажиллагаа өрнүүлж, холбооны бүх гишүүд чадварлаг боловсон хүчин бэлтгэх уялдаа холбоо бүхий арга хэлбэрийг хайх болно. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе